НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Энэхүү нууцлалын бодлого нь “Бичил глобус финанс ББСБ” ХХК-аас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах түүн дээр тулгуурлаж боловсруулалт хийх, танд зээл авах эрх олгох эрх зүйн үр дагавар бүхий баримт бичиг болох юм. Иймд нууцлалын бодлоготой сайтар танилцахыг зөвлөж байна.
Харилцагчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ. “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”-ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Энэ нь байгууллага талаас харилцагчийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, харилцагч талаас итгэл даахуйц байгууллага байх бодлогыг баримтална.
Та нууцлалын бодлогыг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож, өөрийн бүртгүүлсэн утасны дугаарт ирэх код буюу 4 оронтой тоог хүлээн авч, баталгаажуулснаар доорх нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Аппликейшнд нэвтэрч оруулсан мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүй хадгалагдах болно. Таны мэдээллийг бид зөвхөн зээл олгох болон тантай холбоо барих, цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах зэрэгт ашиглана.
Харилцагч нь бүртгүүлэхээс өмнө үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрсөн бол мэдээлэл хариуцагчид цахимаар зөвшөөрөл олгосон гэж үзнэ.
Мэдээлэл хариуцагч нь харилцагчийг таньж мэдэх болон зээл авах хүсэлтийг баталгаажуулах зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна. Үүнд:
Бүртгүүлэхэд ашиглаж буй харилцагчийн гар утасны дугаар, регистрийн дугаар.
Харилцагчийг баталгаажуулах зорилгоор бүртгүүлсэн гар утасны дугаарт нууц үгийг илгээх бөгөөд тухайн нууц үгийг оруулснаар бүртгэл үүснэ.
Онлайн зээлийн үйлчилгээнд хамрагдахын тулд харилцагчийн оруулж буй овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ажил байдлын мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, ойр дотны хүмүүсийн мэдээлэл болон шаардлагатай тохиолдолд харилцагчийн байршлаа бүртгүүлнэ.
Мэдээлэл хариуцагч нь энэ бодлогод зааснаас өөр харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалахыг хориглоно.
Харилцагч нь гэрээ байгуулсны дараа утасны дугаар, овог нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг өөрөө өөрчлөх боломжгүй байна.
Харилцагч бүртгүүлснээс хойш 3 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулаагүй тохиолдолд харилцагчийн мэдээллийг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд заасан хугацаагаар хадгална.
Харилцагч нь өөрийн хүсэлтээр бүртгэлээ цуцлуулах хүсэлт гаргасан тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй тул харилцагчийн утасны дугаар, регистрийн дугаараас бусад мэдээллийг устгана.
Харилцагчийн бүртгэл үүсгэх болон гэрээ хийгдэх үед хүчинтэй байсан нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөгдсөн нууцлалын бодлогыг хүчинтэйд тооцно.
Харилцагч таны мэдээллийг зээлийн гэрээ зөрчих болон төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.
Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй харилцагчид үүссэн аливаа хор хохирлыг компани хариуцахгүй болно. “Бичил глобус финанс ББСБ” ХХК нь харилцагчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.